Монгол гэр бүлийн ширээний ном

Монгол гэр бүлийг хөгжүүлэх талаар      төрийн       бодлогыг боловсронгуй              болгохыг дэмжиж     ажилласан     хорин жилийн           туршлагад тулгуурлаж, гэр бүлийн боловсрол бүх нийтэд олгох эрхэм зорилгыг урьтал болгож “Монгол гэр бүлийн ширээний ном” ыг  олон эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл болгон олон нийтэд зориулав.

Нийгмийн сайн сайхны төлөө
Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн

үргэлжлэл

Өрхийн төсөв

Гэр бүл нь нийгмийн өмнө аж ахуйн үүрэг хүлээж , амьдрал  амжиргаагаа  авч  явах үүрэгтэй байдаг . Гэр бүл зохиохдоо ямар хөдөлмөр   эрхэлж   ,   ямар   орлого    олж, амьдралаа хэрхэн авч явах , үр  хүүхэдээ эрүүл саруул өсгөх орчин, боломжоо яаж бүрдүүлэхээ хосууд  төлөвлөсөн , бодсон хэрэгжүүлэх   нөхцлөө   бүрдүүлсэн  байх ёстой   юм.  Гэтэл   амьдрал    дээр   залуу хосуудын   нэлээд  нь  эцэг, эхийн халамж тусламжаар  амьдарч  байна.  Тэдэнд  гэр бүлийн эдийн засаг, эдийн засаг нийгмийн харилцаанд  оролцох  мэдлэг чадвар дутмаг байна. Гэр бүлийн амжиргаагаа өөрсдөө  авч  явах  нөхцөлөө  бүрдүүлж  байж  гэр бүл зохиох ньөөрсдөд нь ч ,нийгэмд ч  нэн  чухал  юм.  Гэр бүлийн  эдийн  засаг  гэдэг нь  тухайн гэр бүлд зайлшгүй шаардлагатай хэрэглээ, гэр бүлийн гишүүдийн зардлыг нөхөхүйц орлоготой байна гэсэн үг.

Гэр бүлийн боловсрол

Гэр бүлийн тогтвортой ,зөв харьцаатай ,амар тайван аж төрөх, хөгжин боловсрох орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадвар, дадал цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ. Энэ нь маш өргөн хүрээтэй ойлголт . Гэр бүлийн оршин тогтнох , хөгжин дээшлэх, амар амаглан , жаргалтай сайн сайхан бүхнийг олж авахад ч гэр бүлийн гишүүн бүрийн боловсрол чухал түлхүүр болдог. Орчин үед боловсрол /сургах/ гэдэг ойлголтыг хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн хүйн холбоогоор дамжуулан эзэмших ёстой амьдралын хэвшлийн нэг зүйл гэж үзэж байна. Бүх боловсролын суур нь  ердөө л гэрийн хүмүүжил . Суур нь хазгай бол өндөрсөх тусам нурах аюултай барилга шиг… “Монгол Гэр Бүлийн Ширээний Ном

Эсэн мэнд амаржихуйн тухай

Эсэн мэнд амаржихуй гэдэг нь жирэмсэн эх бүр эсэн  мэнд амаржих,  эрүүл саруул хүүхэд төрүүлэх шаардлагатай тал бүрийн арга хэмжээг агуулсан өргөн ойлголт юм. Жирэмсэнтэй холбоотой хүн бүрийн мэдвэл зохих, амьдралдаа сахиж мөрдвөл зохих зарим гол  мэдээллийг хүргэвээс :

  • Жирэмсний хяналтад эхний 3 сарын дотор орох
  • Хэвийн жирэмсэн 6 сараас доошгүй , хүндрэлтэй бол эмчийн зааснаар
  • Хаана төрөхөө товлож, эмнэлэгт 1 цагийн  дотор хүрэх газар суурьших нь тохиолдож болзошгүй эрсдлээс сэргийлэхэд туслана.
  • Жирэмсний аюултай шинжүүд , мөн шинэ төрсөн нярайд илэрч болох авултай шинжүүдийг хүн бүр мэдэж байх ёстой. Жирмэсний болон нярайн аюултай шинжүүдийн аль нэг нь эх, нярайд илэрвэл аль байгаа газраа эмнэлэгт яаралтай очиж үзүүлэх ёстой.
  • Жирэмсэн болон нялх биетэй эхэд хань нөхөр, ойр дотнын хүмүүс нь онцгой анхаарал халамж тавих нь эх үр эсэн мэнд амаржихад маш чухал “ Монгол Гэр Бүлийн Ширээний Ном”

Боловсролын үнэ цэнэ

Манай улсад хүүхдүүд  ерөнхий боловсролын сургууль дүүргээд дээд боловсрол эзэмшихэд төлбарийн чадамж , шалгуурт нь хүрч байгаа бүх хүн суралцах боломж бүрдүүлэхийг нийтийн боловсрол гэж тодорхойлдог. Одоогоор залуус маань дээд боловсрол эзэмших шалгуурыг давж байгаа ч төлбөрийн боломжгүйн  улмаас суралцаж чадахгүй байх тохиолдол олон байна. Үүгээрээ юу гэсэн үг вэ  гэвэл,   манай улсад бүх нийтийн боловсролд хараахан хүрээгүй байна гэсэн үг. Гэхэдээ үндсэн хуулинд заасан суурь эрхээ эдэлж байна.  Энэ нь бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаар ажил эрхлэх, гэр бүл төлөвлөх, зүй зохистой харилцаа, аз жаргалтай эрүүл амьдрал , улс төрийн сонголтоо зөв хийх гэх мэт амьдралын нийгэмд үзүүлэх чухал ач холбогдолтой.  Эдийн засгийн хувьд  боловсрол эзэмшиж байгаа хувь хэмжээ арван хувиар нэмэгддэг гэсэн судалгаа бий. Иймд боловсролын шат  ахих бүрд ажиллах боломж , амьдралын олон үзүүлэлтүүд  дээшилдэг . Дээд боловсрол болон мэргэжлийн сургууль суралцаж дүүргэхэд  амьдралын чанар дээшилж , орлого нэмэгдэх хэрээр татвар төлж, нийгэмд  хувь нэмэр оруулна.  Бүх нийтээрээ боловмролтой байх нь улс орны нийгэм эдийн засаг, соёл улс төр гэх мэт олон талаар ач тустай болно.