Хүүхэд чинь яаж ном уншдаг дадалтай болох вэ

Таны  хүүхэд  номонд дуртай болох  эхний алхам гэвэл гэр бүлээс л эхлэх ёстой. Томчууд та бүхэн орой гэртээ гар утсаа харахаасаа өмнө хүүхдэдээ ном уншиж өгдөг соёлыг л өөртөө суулгаад авах хэрэгтэй. Тэгээд хүүхдээ номын сантай болгон , уншсан номыг нь тавиур дээр нь өрж сургахаас л эхлэх юм. Энэ дадал нь хүүхдийн чинь амьдралынх нь нэг чухал хэрэгцээ ном болоод хувирчихдаг. Чамлахаар чанга атга гэж өнөө үед хүүхдээ номд дуртай болгох залуу эцэг эхчүүд , өвөө эмээ нар маань олон болсон байна. Хүүхдэдээ анхаарал тавьдаг эцэг эхчүүдэд гэж хэлэхэд Монголын маань их зохиолч Д. Нацагдоржоос эхлээд 70, 80, 90 -ээд оны зохиолчдын бүтээлүүдээс унших хэрэгтэй. Яагаад уран зохиолын номыг өмнө нь тавив гэхээр уран зохиолын номд уран дүр, хэл найруулга гэж бий. Уран зохиолд өөрт нь асуудал байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар баатаруудад нь сайн, муу зүйл тохиолддог, сэтгэл хөдөлдөг. Харин танин мэдэхүйн ном бол мэдлэг дээр тулгуурлаад явчихна.  Таны хүүхэд уран зохиолын номыг эхэлж уншаад, мэдрэмжийг авах хэрэгтэй. Уран зохиолын ном нь хүнийг хайрлах, гомдоох гээд олон мэдрэмжийг танин мэдэхүйн номноос илүү мэдрэмж өгдөг. Бодит байдал дээр уран зохиолоо уншаад ойлгохгүй байвал бид юм мэддэг юм шиг  хоосон мэдлэгтэй ирээдүйгээ л бэлдээд байгаа хэрэг. Монголын маань  хүүхэд залуучууд мэдрэмж биш, мэдлэг дээр тулгуурлаад аливаа зүйлийг хийгээд байна уу гэсэн бодол төрдөг.  Өнөөөр энэ олон мэдээллийг сайн муугаар нь ялгаж салгаж ойлгохоо больчихсон юм уу гэлтэй. Энэ чинь ном уншихгүй байгаагийн л хор уршиг . Тиймээс уншихгүй байх нь ойлгохгүйд хүрнэ, ойлгохгүй байх нь эргэцүүлэхгүйд хүрнэ, энэ нь оюуны чадамжгүй хүмүүс олон болно гэсэн үг. Хүндэт эцэг эхчүүд та нар минь өөрсдөө Монголынхоо уран зохиолчдын сор болсон бүтээлүүдээс уншдаг байх хэрэгтэй шүү. Та нарыг хүүхдүүд чинь харан байж , хүүхэд чинь ном уншдаг болно. Таныг хүүхдээ  “ном унш” гэж хэлэхэд л хүүхэд чинь шууд  ном уншихгүй шүү дээ. Уншдаг үндэстэн оюун санааны хувьд тогтвортой , алива улс үндэстний сайн сайхан зүйлийг ойлгох, оюуны чадамжтай байдаг. Уншдаг ард түмэн оюуны дархлаатай, ямар нэг зүйлд шүүлтүүртэй ханддаг болно гэсэн үг . Эцэст нь хэлэхэд номоо сайн сонгох уншигчийн боловсрол хэрэгтэй. Номын дэлгүүрт ороод зургийг нь харж аваад , гэртээ очоод л үзээд хаяхаар ном байна. Эдгээр номууд нь агуулгын хуьвд ойлгомжгүй, үнэ цэнэгүй эрээн мяраан ном авах хэрэггүй шүү.   

One Reply to “Хүүхэд чинь яаж ном уншдаг дадалтай болох вэ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *