Шинэ цагийн цахим залилан

Өнөөдөр залилагч нар иргэдийн хэрэгцээн дээр тулгуурлаад, тэдэнд хамгийн ашигтай таатай үнэ нөхцөлийг санал болгож байна. Ямар таатай нөхцөлийг санал болгочихвол энэ хүн надад  хууртах вэ гэж судалгаа хийж, урьдаас төлөвлөн хэрэгжүүлж байна. Ер нь цахим залилан бол хэнд ямар бүтээгдэхүүн, юу хэрэгтэй байна түүний дагуу иргэдийг хуурч мэхэлдэг. Жишээ нь:  Таныг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа үед “Өвлийн идэш хямд зарна”, “Өвөс тэжээл зарна”, “Аккумлятор хямд зарна”, “Автомашины өвлийн дугуй зарна” гэх зэрэг зах зээлийн үнээс хямд үнийг санал болгож, бусдын зураг мэдээллийг ашиглаж зар мэдээллүүдийгбайршуулж, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг болохыг иргэд минь анхаараарай. Залилагч нар маань мэдээллээ байршуулахдаа хүртэл улирлын шинж чанартай байдаг. Тиймээс иргэд маань фэйсбүүк, телеграм, WhatsApp зэрэг платформыг ашиглахдаа өөрийнхөө хувийн аюулгүй байдлаа маш сайн хангах хэрэгтэй. Манай иргэдийн хувьд мэргэжлийн инженерүүд, хакерууд, эсвэл мэдээллийн системд мэргэшсэн хүмүүс миний мэдээллийг авчихлаа гэж бодоод байдаг. Гэтэл маш хөнгөн аргаар таны мэдээллийг авдаг байна.  Жишээ нь: Таны таньдаг найзынх нь хаягаар “Судалгаанд хамруулж байна, судалгаа бөглөөд өгөөч” “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх зэрэг мэдээллийн дагуу бусдад фэйсбүүк, интернет банк зэрэг нэвтрэх нэр, нууц үг хувийн мэдээлэл болон нэг удаагийн нэвтрэх кодоо дамжуулсан байдаг. Ингээд гэмт этгээд таны хувийн мэдээлэл очсон цагт мэдээллийг өөрчлөх, устгах, хандах боломжгүй болгох зэрэг дур зоргоороо аашилж, таны фэйсбүүк  хаягаар бусад руу мөнгө зээлээч гэх зэрэг зурвас илгээх, интернет банкаар дамжуулан зээл авах, зээлийн аппликэшнүүдээр дамжуулан зээл авах зэргээр гэмт хэргээ төгс үйлдэл болгодог. Тиймээс иргэд хувийн мэдээллээ маш сайн хамгаалах хэрэгтэй байна. Таньд гэж хэлэхэд фэсбүүк дээр хамгийн хялбар, өөрөө хийх боломжтой “two fator authentication” гээд хоёр давхар хамгаалалтын тохиргоог идэвхжүүлэх шаардлагатай. Игэснээр таны фэйсбүүк хаягт таны гар утаснаас өөр хоёр дахь төхөөрөмжөөс нэвтрэхийг хязгаарлах боломжтой. Хэрвээ нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд тухайн хүний цахим хаягт мэдээлэл ирдэг. Энэ мэт наад захын аюулгүй байдлын хамгаалалтаа хийх хэрэгтэй байна.  Мөн зөвшөөрөл аваагүй эд мөнгөний хонжворт янз бүрийн сугалаа нь хууль бус үйлдэл гэж ойлгож болно. Цагдаагийн байгууллагад сугалаанд оролцож залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээлэл байнга л  бүртгэгддэг. Цахим орчинд сугалааны шууд дамжуулалтаар орж сугалаа авсан иргэдэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, холбогддог. Ингээд өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаар уярам сайхнаар хэлж ярин, урьдчилсан бэлтгэсэн дансны гүйлгээг харуулж, иргэдэд итгэл үнэмшил төрүүлж байна. Үүний дараа сугалаанд хожсон гэж итэгсэн иргэдийг нийт хожсон хонжворын тав, арван хувийг шилжүүлснээр таны данс руу хонжворын мөнгө шилжин орно гэж төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг чинь  шинэ цагийн цахим залилан залиллаж байна шүү. Иргэд минь мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 51265666 дугааруудад дуудлага мэдэлэл өгдөг юм байна шүү

 

2 Replies to “Шинэ цагийн цахим залилан”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *