Эцэг эх, сурагчид аа ! Шийдвэрлэх мөч ойртлоо

Эцэг эхчүүд ээ! Таны хүү, охин мөд ерөнхий боловсролын сургуулиа төгсөх нь ээ. Төгсөх амархаан, яаж  ийгээд боловсролын гэрчилгээ олдоно. Таны хүүхэд амьдралын зам уруу орохоор сонголт хийх гэж байна.  Хүүхэд бол үндэслэж буй нахиа, энэ нахиаг шимтэй ирээдүйтэй хөрсөнд шилжүүлэн суулгах нь та бидний хамтын үүрэг. Та бүхэн гэр бүлээрээ тойрон суугаад, хүүхдэдээ ямар мэргэжил  эзэмшүүлэх , ямар сургууль  сонгох гээд олон тал дээр нь дахин дахин сайн ярилцах хэрэгтэй шүү. Төгсөлтийн ямар нэг баяр цэнгээн, гар утаснаас өөрийгөө өдөржин уяах , сошиал ертөнцөөс   хол байлгах тал дээр , анги төгсөх шалгалтандаа бэлдэх гээд өөрийхөө ирээдүйн төлөө  сайн анхаарах цаг гэдгийг нь хүүхдэдээ ойлгуулаарай. Эцэг эхчүүд ээ энэ сонголтон дээр алдвал , магадгүй насан туршдаа ч хохирч мэднэ. Эхлээд ямар ч хамаагүй сургуулийн ямарч атугай дээд сургуулийн дипломтой болоод авья , дараа нь учирыг нь ольё гэвэл том алдаа болно шүү.  Хүүхдийнхээ ирээдүйд ингэж муйхараар хандаж яавч болохгүй , харамсалтай нь манай зарим эцэг эх ийм ухаалаг бус шийдвэр гаргаж , дараа нь алдаагаа мэдэж амаа барин халаглах бий. Хүүхдийн чинь сурч ирсэн  сурлагын  үзүүлэлт ямар байхаас шалтгаалан өөрт нь тохирсон аласдаа амжилт үзүүлэхээр мэргэжил эртхэн сонгоорой.   Сувилагч өрлөгчин гээд олон амжилт үзүүлж болохоор сайхан мэргэжил сонгож , эртхэн өөрийгөө мэдэж  зөв мэргэжил сонгох нь дээр юм. Зарим хүүхдүүд  дэмий цаг үрж,  өөрийн хэр хэмжээгээ тооцоололгүй хэрээ мэдэхгүй бусадыг дууриайж дээш мацах нь хортой шүү. Их дээд сургуульд элсэн орох гэж тэмүүлж буй сурагч та нар бол оюун ухааныг дээдлэн шүтэгчит юм. Тиймээс сурагчид минь элсэх сургуулиа сонгох тухайд анхаарах хэрэгтэй. Сургуулиуд  юугаараа ялгардаг бол гэсэн асуулт та бүхний өмнө зайлшгүй тулгарана. Сургууль бүр байртай,тэдгээр нь том, жижиг,бас хийц загвар нь олон янз . Том байр сайн, жижиг нь муу гэсэн номлол байхгүй, учир нь том байр нь дотор нь юу ч байж мэднэ, тэгээд ч байшин ямар хичээл заах биш. Харин сургууль бүр багштай. Багш олон янз байдгийг та нар  мэднэ. Чиглүүлэгч, тэргүүлэгч багш гэж байхад чаргуулдагч , чангаагч багш гэж байх.  Тэгвэл багш бол сургуулийн амин сүнс юм. Танай хүүхэд зөв мэргэжлээ  сонгоод , сайн багшийг дагавал эцэг эхчүүдийн мөрөөдөл биелнэ, сул багшийг дагавал танай гэр бүлийн мөрөөдөл талаар болно. Иймд та бүхэн хүүхдийнхээ элсэх сургуулийн мэргэжлийн багш нарыг сайтар судлавал зохилтой. Үүнд хэн гэдэг багш ямар хичээл заадаг, тэр багш чиглүүлэгч багш уу, чаргуулдагч багш уу, элсэх сургуулийн багш нар нь хэрхэн шинэчлэгдсэн бэ? багш нар нь хээл хахуульд өртөмхий эсэх гэх мэт олон талаас нь судлах ёстой. Хүүхдээ эрдэм оюуныг дээдэлдэг  багшид л шавь оруулахыг хичээ. Шавийн эрдэм багшаас гэдэг цэцэн үгийг санаарай. Энэ сургаальд шавийн өсөж өндийхөд багш шийдвэрлэх үүрэгтэй, багш нар ялгаатай учраас шавь нар ялгаатай байдаг, иймд багш олж  сонго гэсэн гүн агуулга байгаа юм. Сургууль бүр нэртэй, статустай. Их сургууль, дээд сургууль , колледж гэх мэт.  Та нарт сургуулийн нэр ,статус ямар ч нөлөөгүй. Та нар эцэг эхийнхээ өгсөн  эрхэм сайхан нэрээ Эйнштейн, Ньютон гээд өөрчлөөд үзээрэй, ухаан сэтгэхүй чинь өөрчлөгдөж байна уу? Хоосон нэр хөөцөлдөх тун аюултай. Багаасаа ийм буруу зуршилд автвал том болохоороо өнгөц хүн болно , тийм хүнийг зүйр үгэнд гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэжээ. Сургуулиудын зар сурталчилгааг ухаалгаар нягтлан үз. Зар сурталчилгаа заавал тодорхой байх ёстой , битүү хатуу, ямар нь мэдэгдэхгүй сурталчилгаа их аюултай. АНУ ,Япон, Германболон бусад оронд сургуулийн бүх нүүр царайг яг байгаагаар нь харуулсан, багш нарынх нь нэр , намтар түүх , зүс царай, заадаг хичээл , удирдах зөвлөлийнх нь дарга болон захирлынх  нь гэр бүлийн  дэлгэрэнгүй намтар, юуг илүү сонирхдог зэргийг маш тодорхой үнэнээр нь бичсэн номыг  үнэгүй тараадаг байна. Эцэст нь аав ээжүүд минь, сайн багш л номын сайн мууг мэднэ. Сайн багштай, сайн номтой ,  сурагч өөрөө сэтгэлтэй , оролдлоготой  бол бүх юм аандаа болно.

Familyandpeople.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *