Хардалт гэж юу вэ?

Хардалт бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг мөн. Төсөөлөн бодож харддаг хүмүүс ч байдаг. Энэ эмгэг даамжирвал нэгнийхээ аминд ч хүрэх эрсдэлтэй. Хардалтын эх үүсвэр нь хаанаас эхтэй вэ гэхээр, тухайн хүний өссөн орчинтой бүрэн хамааралтай байдаг. Эцэг эх нь хэрхэн өсгөсөн, өссөн цагаасаа хайрлуулах мэдрэмж яаж авч байсантай хамааралтай байх нь түгээмэл. Бага насандаа дутуу дулимаг хайрлуулсан, үл хайхрах мэдрэмж авч өссөн хүүхэд “бусдад бүрэн дүүрэн үнэлэгдэх” юмсан гэсэн сэтгэхүй байдаг. Ийм төрлийн сэтгэхүйтэй хүмүүс хардах эмгэгтэй байх магадлал өндөр. Хардах эмгэгтэй хүмүүсийг хайрын гуйлгачид гэж ойлгож болно. Дээхнэ үед айлууд олон хүүхэд төрүүлдэг байсан. Дээд тал нь арав гаруй хүүхэдтэй байлаа. Тэр олон хүүхдээ өсгөж хажуугаар нь ажил амьдралаа ахмад үе минь зохицуулж байлаа шүү дээ. Тэр олон хүүхдэд  хайр халамж нь хүрэлцээтэй биш. Тэгэсхийгээд л өлсгөж цангаахгүй өсгөхийг боддог байсан. Гэр бүлийн хоёр том хүүхдээ ч юмуу, эсвэл бага хүүхдээ онцолж хайрлах нь бий. Энэ тохиолдолд зарим хүүхэд нь үл хайхрах мэдрэмж авдаг. Өсөж бойжоод нийгмийн харилцаанд орж гэр бүл зохиоход үл хайхрагдах мэдрэмж нь хардалтаар илэрдэг. Манай монголчууд эрж хайх , тодорхойлох ярианы хэв загвартай улс. “Хаана байна”,”Хаашаа явж байна”,”Хэнтэй уулзах нь уу ” ч гэдэг юм уу. Ингэж асуугаад эзэн бие рүү дараа нь ордог. Харин гэр бүлийн хүн рүүгээ онцын шаардлагагүйгээр удаа дараа залгаж шалгаах нь хардах төрлийн эмгэг гэсэн үг. Гэр бүлийн хүнээ тайван ажлыг нь хийлгэхгүй , хувийн орон зайд халдах нь хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлнө. Мөн ажилтай байгаад утсаа аваагүй тохиолдолд “Хэнтэйгээ яваад утсаа авсангүй вэ” гэж төсөөлөн бодоод л хэрүүл хийнэ. Ингээд л гэр бүлийн харилцаанд ан цав гарч эхэлдэг. Иймээс хосууд минь бие биеийнхээ хувийн орон зайд хүндэтгэлтэй хандах нь юунаас ч чухал. Ингэж байж л тухайн гэр бүлийн сэтгэл зүй эрүүл , үр хүүхэд чинь тайван байна. Амьдрал дээрээс харж байх нь залуу хосууд хоорондоо нээлттэй ярилцаж ойлголцох нь чухал. Би  “Хардаад байна” гэж өөрөө ойлгосон бол сэтгэл зүйгээ засах хэрэгтэй. Мөн бие биенээ хуурдаг, барьцаж хуурдаг амьдрал нийтлэг байх юм. Залуусын суурь хүмүүжилд л доголдол байгааг харуулж байгаа хэрэг л дээ. Залуус төлөвлөхгүйгээр гэр бүл болж байна. Хоорондоо үерхэж  байгаад л бие биенээ бүрэн таниагүй байхдаа хүүхэдтэй болчихно. Бэлэн биш үедээ хүүхэдтэй болчихоод хариуцлага хүлээхэд харилцаанд асуудал үүснэ. Ингээд л хардалт бий болно гэсэн үг. Энэ хардалт, хэрүүл зэрэг муухай орчинд хүүхэд эрүүл өсөж бойжно гэдэг үнэхээр хүнд асуудал. Үүнээс үүдээд дараах согогууд илэрч эхлэнэ. Хардалт, хэрүүлтэй орчинд өссөн хүүхдийн анхаарал бүрэн төвлөрдөггүй. Үүнийг тодорхой хэмжээний суралцахуйн бэрхшээлтэй болдог гэж ойлгож болно. Ерөнхийдөө аутизмийн дараа орох л эмгэг гэсэн үг. Энэ төрлийн эмгэг ковидын хөл хорионы үед түгээмэл илэрч байна. Таатай бус орчинд өссөнөөс л энэ төрлийн эмгэг бий болдог. Зарим сэтгэл судалаачид  хардах явдал амьдрал дээр байх хэрэгтэй гэж үзэх тохиолдол бий. Сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хардалт байх ёсгүй үйл явц . Тэр бүү хэл хардуулах дуртай хүмүүс ч тааралдах  юм билээ. Энэ нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг. Хардалт бол хайр биш.

“Сэтгэл зүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.Баярцэнгэл.( Өдрийн сонин) 

3 Replies to “Хардалт гэж юу вэ?”

  1. I’m really loving the theme/design of your website. Do you ever run into any browser compatibility issues?
    A small number of my blog audience have complained about my website not working correctly in Explorer but looks great
    in Opera. Do you have any suggestions to help fix this problem?

  2. What’s Going down i’m new to this, I stumbled upon this
    I’ve discovered It absolutely useful and it has helped me out loads.
    I am hoping to give a contribution & help other users like its
    aided me. Great job.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *