Хүн “Өө би яасан тэнэг юм бэ?” гэж өөртөө хэлж байгаа тэр тоолонгоор ухаан нэмэн өөрчлөгдөж байдаг. Хэзээ нэгэн цагт чи хайран сайхан цаг хугацаа, боломжийг шал дэмий өнгөрөөж дээ, одоо байгаа идэвхгүй энэ амьдралаа өөрчлөе, муу зуршлаасаа салья гэж бодвол тэр даруй л эхэл. Энэ л сүүлчийнх, маргаашнаас өөр хүн болъё гэж өөртөө бүү хэл. Ямарч юмыг хойш бүү тавь.Тодорхой нэг хугацаа , хэмжээ хэрэгтэй болохоос насан туршийн чинь амьдрал ихдэнэ. Харин үр дүнд хүрэх бариа хол байна уу ойр байна уу гэдгийг чиний тэмцэл мэднэ. Маргааш гэдэг өдөр хэзээ ч дуусахгүйн адил тэр ажил чинь ч дуусахгүй. Та өөрөө өөртөө өөрчлөн байгуулалт хийж эхэллээ ч гэсэн саад бэрхшээл мундахгүй учрина. Хүн та тэвчээд л байдаг юм шүү. Үнэн хэрэгтээ эдгээр саад бэрхшээл нь чамайг энэхүү муу зуршлаа хаяья гэж бодохоос өмнө чинь юун бэрхшээл харин ч эсрэгээрээ азтай завшаанд тооцогдож болох байсан зүйлүүд шүү дээ. Тухайлбал чи архи уучихдаг түүнийгээ болъе гэж бодлоо гэе. Гэтэл нэг найз чинь гэнэт тааралдаж архи уухыг санал болголоо гэж бодъё. Хэдхэн хоногийн өмнө бол ч хамт уух л байлаа. Одоо бол би чинь өөр хүн шүү дээ. Чи архи уухгүй зүгээр л халуун кофе уунгаа ярьж сууя гэх боловч найз чинь чамайг өөрийг нь тоохгүй байгаагийн илрэл гэж бодож байгаагаа хэлнэ. Ингээд чи үгүй тэгээгүй гэдгээ нотлох үүднээс архи уухаас аргагүй байдалд орж байна уу? Чамд л гэж хэлэхэд ,хэрэггүй битгий уу. Найз чинь энэ удаа уурлаад өнгөрөвч дараа нь чиний зөв гэдгийг ойлгоно. Яагаад гэвэл хүн болгон чамайг архи уудаггүй болсон тухай ярина шүү дээ. Ингэж ярих хүртэл л тэвчих хэрэгтэй. Хэн нэгний найринд уригдан очиход найрын сөнч чамд архи бариад уудаггүй гэдгийг чинь сонсвол яах бол. Сөнчийн хажуугаас найз нөхөд чинь шахаад зогсохгүй ” Чи биднийг архичид гэж бодоо юу ” “Чи архи уухгүй баяжаарай” гэх мэтчилэн үг хэлээр хор шарыг чинь малтах ба бүр цохиж зодохыг ч оролдох байх. Энэ бүхэнтэй эр зориг гаргаж хатуужилтай тэмцэх нь чиний чинь зориг мэднэ. Дээрхи шиг амьдралаас үүссэн бий болох үйлдлүүд эхэн үедээ танд мэдээж хэцүү байх болно. Бага багаар намжсаар тэд ч ойлгоно, чи ч ойлгоно. Тиймээс ямарч зүйлийг өөрчлөх хэцүү. Хүнээс эр зориг, тэвчээр хатуужил хамгийн гол нь би үүнийг өөрчилж чадна гэсэн өөртөө итгэх итгэлийг шаарддаг. Энэ бүхэн чамд бий шүү. Өрийгөө өөрчилөх гээд амжилт муутай байвал ямар нэг үлгэр жишээ болохуйц хүнийг дууриа. Тэр хүнийхээ сайн сайхан чанарыг өөриймшүүл. Тэр хүн шиг байхыг хичээ. Яагаад зар сурталчилгаанд алдартнууд , эсвэл царайлаг хүүхнүүд оролцдог юм гэвэл тэд үнэндээ чамайг дуурайгаасай , сайхан хүүхэн болохыг хүсдэггүй эмэгтэй хүн, булчин шөрмөс нь зангирсан эр болохыг хүсдэггүй эр хүн гэж хаана байх вэ дээ. Гэвч хүн арван хуруу тэгш байх нь үгүй л дээ. Хүн болсон хойно алдана ононо. Алдана гэдэг бол ажил хийж байгаагийн шинж. Харин алдаагаа давтана гэдэг бол юм сурахгүй байгаа хэрэг. Хэн нэгийгээ алдсан үед нь баалж улам буруушаах нь сайн зүйл нэг их авчирдаггүй.
Familyandpeople.mn