Алдахаас хүн болгон эмээдэг. Алдаа араасаа үргэлж муу үр дагавар дагуулж явдаг. Гэвч дандаа тийм биш шүү. Алдаа гэдэг нь ер нь юу юм бэ? хэрэг дээрээ алдаа нь өөрийн гэсэн өгөөжтэй байх үе бий. Амжилт бүтээлтэй яваа хүмүүс нь, амжилтгүй эсвэл юу ч бүтээгээгүй хүмүүсээс илүү их олон алдаа хийж байдгаараа ялгагддаг.Тийм ч учраас ч тэд амьдрал дээр ялан дийлэгчид болох нь илүү их байдаг. Учир нь тэд алдах тусмаа ухаажиж ,ухаажих хэрээрээ сурч дадлагажиж, байж амжилт нь хамт ирдэг. Харин алдана гэхээс айж, алив ажилаас хойш сууж, толгойтой үс нь арзайж, хаширлан биеэ оторлогчид муу нэр зүүх, ямар нэг хохирол амсах зэргээс айдаг. Тэр хүмүүс амьдрал дээр хохирол амсах нь бага боловч амьдрал нь нэг их ургаш хол явж дэвжсэн юм байдаггүй. Санаа муут яваандаа хатдаг гэсэн үг ч байдаг. Үнэндээ бид ялалт амжилт гэхээс илүүтэйгээр алдаанаасаа улам ихийг олж мэдэж суралцдаг. Хэрвээ алдаж гэмээ нь би яагаад ингэв, юунаас болов, өөр арга байсан байна уу үгүй юу, үүнийг яаж засч болох вэ гэх мэтээр алдаагаа задлан шинжилнэ, дүгнэлт хийнэ, шинэ төлөвлөгөгөө боловсоруулна, цочрол авах гээд өөр гарц ч олох болно. Үүний дараа та амжилт олно. Гэвч амжилт ололтоо яаж хадгалахаа төдий л бодохгүй үргэлж амжилттай байх юм шиг байгаад цаашдаа илүү хөгжүүлэхгүй бол алдааны суурь дэвсгэр болдогч байж магадгүй. Зовж олсон хоол амттай гэж ярьдаг шиг алдаанаас олсон амжилт хатуу чанга, бат бөх суурьтай унах газаргүй байдаг бол нисээд л гарчихсан оргилоос халтирах нь амархан байдаг. Хүмүүс амжилтанд хүрэхэд хялбархан байдаг бол түүнийг хадгалах нь олохоосоо хэцүү гэдэг юм. Алдааны дараа л амжилт бүтээл ирдэг мэт зарим хүнд санагддаг бол өлсөж цангасны дараа л хоолны амтыг бүрэн мэдэрч , цадах идэхийн сайхныг мэдэрдэг юм. Уншигч та хүн болж амьдрахын амтыг мэдэрхийн тулд маш их ажиллаж ,хөдөлмөрлөж, ядарч зүдэрсний дараа л хүний амьдралын амжилтын амтыг мэдрэх болно. Байгаль дэлхийд ч гэсэн энэхүү хууль адилхан үйлчилдэг юм. Зудны дараа мал өсдөг. Зуд гэгч байгалийн алдааны дараа мал өнгө ороод л нэг жавхаажаад хурдтай өсдөг гэдэг. Хүний амьдралын амжилт бүтээл нь алдаа онооны дэнсэн дээр мэндэлдэг. Алдахаас айж байвал бүү ай. Өглөө эртлэн босоод намайг дагаад яв, бушуул, түргэн хийж бүтээ, бүү хойш сууж залхуур гэж амжилтанд хүрсэн хүмүүс бусдыгаа хошуучилдаг. Харин хамгийн гутамшигтай явдал бол юу ч хийж зориглож чадалгүй байсаар дуусах . Эцэг эх чинь чиний биеийг анх төрөхөд хүүгээ, охиноо мундаг хүн болж өснө л гэж боддог шүү .Тэгвэл та бидний хүүхдүүд саад бэрхшээлтэй учирч алдаа хийж тэдгээрүүдтэй харьцах шинэ арга , амьдралд суралцдаг. Харамсалтай нь зарим хүүхдүүдэд аав ээжүүд нь бүхэл бүтэн амьдралын хөтөлбөрийг зааж өгөөгүй байдаг учраас анги дэвших бүр шинэ арга барилд суралцах нь дэндүү оройтсон байдаг. Энэ нь мэдээж бүх хүүхдүүдэд хамаатай биш л дээ. Гол хэлэх гэсэн зүйл нь хүүхдэд бэлтгэлийн хөтөлбөрийг урьдчилж заах хэрэггүй бөгөөд тэднийг бэлтгэлдээ алдаа хийх алтан боломжийг нь олго л гэсэн үг юм. Бэлэнчлэх , биеийн амар хялбарыг хайх муу занд сургаж мэднэ шүү. Хүүхдүүдэд чинь сургуульд нь хичэл заахаас гадна алдаа хийж түүн дээрээ хэрхэн ажиллаж сурах болон өөр амьдрал эхэлж буйг цочрол өгөж ойлгуулах явдал юм. Их сургууль бол танай оюутан хүүхдэд мэргэжлийн хичээлийг нь бүгдийг цээжлүүлснээрээ ой тогтоолтыг сайжруулж төгссөнийхөө дараа чи амьдралаас хэрэгтэй зүйлээ хурдан тогтоон авч , бас юу мэдэхгүй байгаагаа ойлгоход чинь тус болно. Төгсч гараад бүгд л сургуульд үзсэн бүх хичээлээ мартана. Харин их сургуульд олж авсан туршлага нь оюутан хүүхдэд чинь үлдэнэ. Энэ бол хал үзсэн их сургуулийн өвгөн багшийн үнэн болоод гашуун үг юм даа.