Монголчууд бид мөнгөнд асар үрэлгэн ханддаг хүмүүс. Улсаас халамж горилж, амьжиргааны түвшин доогуур байгаадаа төр засаг болоод өөрсдөөсөө илүү амьдарч байгаагаа хүртэл буруутгана. Уг нь хувь хүний санхүүгийн боловсрол нь өрхийн амжиргаа төдийгүй улс орны эдийн засагт ч нөлөө үзүүлдэг байна. Ийм учираас ” Иргэн баян бол улс баян, улс баян бол иргэн баян” гэсэн үг зүгээрч нэг гарсан үг биш болтой. Ер нь хувь хүмүүс бага зардалаар ихийг бүтээж, бусдынхаа хэрэгцээг хангаад зогсохгүй өшөө дээшлэн, гадаад зах зээл дээр өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж, бизнесээ хөгжүүлэх нь тэднийг санхүүгийн эрх чөлөөнд хүргээд зогсохгүй улсынхаа эдийн засагаа ч сайжруулна.
“Family and people.mn”