Мөнгөтэй чинээлэг амьдрахад болохгүй нь юу байна.

Чи хэн нэгний найранд уригдаж очжээ. Хэдхэн жилийн өмнө чамтай  хамт тамхиа хувааж татаад л хамтдаа ажиллаж , найзалж байсан залуу чинь нэлээд бажчихсан байна. Махлаад , үнэтэй хувцас өмсчихсөн , байнга инээмсэглээд л. Энэ бүхэн чамд ямар санагдах бол. Мэдээж ихэнх хүмүүст  аятайхан санагддаггүй байх л даа. Тийм бол энэ буруу шүү. Бид баяжиж чинээлэг болохын тулд бусдын баяжиж хөлжихөд нь эерэг сайнаар хандаж , баярлан дэмжиж байх хэрэгтэй. Тэгэхгүй ” Энэ муу ойрд баяжаад байна, юу л хийж байгаа бол доо. Улсын мөнгө идээд л, муу луйварчин чинь, энэ муусайн баячууд ч дээ , цөмөөрөө өөдгүй новшнууд . Ард түмнийг л шулж байгаа ш дээ, үнэн хэрэг дээрээ”гээд л бодоод байвал чи яаж баян болох юм бэ. Хэрвээ чиний толгойд баян хүмүүс ч нэлээд муу улсууд юм гэдэг бодол байдаг бол өөрийгөө үзэн ядахгүйн тулд баяжихгүй байсан нь дээр болж байна даа. Хэрвээ зөвхөн мөнгөний тухай яриад л, дэндүү их бодож  хүсээд байвал мөнгөтэй болох нь улам төвөгтэй бөгөөд хадгалахад бүр ч хэцүү байх болно. Эцэг эх, хамаатан садан, найз нөхдийнхөө өдөр шөнөгүй  ажиллаад авдаг мөнгийг чи хэдхэн хоногийн дотор олж чаддаг боллоо. Чамд юу бодогдож байх юм бэ? Ийнхүү бизнес амжилттай хийж буйгаараа чи тэдний өмнө өөрийгөө гэмтэй юм шиг төсөөлж байна уу? Хэрэв чи  амжилт бүтээлд “аягүйрхэж” хандвал өөрөө өөрийгөө хорлож л байна гэсэн үг.Зарим хүн шашин шүтлэг үзэл бодлоосоо шалтгаалан баяжих нь муу, цагаан хар  хэл ам хүрэх аюултай бөгөөд ядуу чигээрээ явж байсан нь аминд өлзийтэй гэж боддог. Гэнэт баяжих аминд цөвтэй. “Зовлонгийн эх нь их хүсэх” гэж зарим номч мэргэд айлдсаныг ухвар мөчид ойлгож болохгүй. Юу ч хүсэхгүй бол чи зовж,  шаналахгүй амар байх боловч хөгжил, дэвшил, гэр бүл, үр хүүхэд, эх орон гэсэн ойлголтууд алдагдах бус уу. Харин хүн та их хүс, тэмүүл,мөрөөд. Тэгээд ядарч зовж болно. Дараа нь та зорьсондоо хүрээд аз жаргалыг мэдэр. Таны зорилго, зорилтоосоо илүү түүнд хүрэхээр тэмүүлж буй замнал нь илүү чухал байдаг юм шүү.Үүнээс үзэхэд мөнгөтэй болоход тохиолддог саад бэрхшээлийн ихэнх нь бидний сэтгэл санаан дахь хуучинсаг үзэл буюу сэтгэлгээний хүлээс байдаг. Уншигч та хичээнгүй оролдлоготой байж баяжих, хөрөнгө чинээтэй больё гэсэн шийдвэр гаргах явдал. Хичээнгүй оролдлого нь чухал боловч бодож сэтгэх чадвар болон итгэлийн системтэйгээ хамт ажиллуулах нь нэн чухал юм. Та энэ хорвоо дээр төрсөн сая сая хүний нэгэн адил баяжиж чинээжих эрхтэй гэдгээ үргэлж санаж яв.  Өөртөө төлөвлөгөө зохиож, зорилгоо тодорхойл. Баян гэгдэх тэр хүмүүсийг анхааралтай ажигла. Хэн нэгэн сайн мөнгө хийж байгаа, баяжиж байгаа хүний хажууд байхыг үргэлж хичээж бай. Чи бол тэр хүмүүс хоёрын ялгаа юунд байна. Сонирхолтой , дур татам , эерэг зүйлүүдийг нь сурч ав. Зоригтой эрмэлзлэлтэй бай. Тэднийг маш ойроос анхааралтай ажигла. Тэдний санал бодол , сэтгэж буй чадвар зэргийг сайтар судалж өөрөө эзэмш. Мөн бусдаас тусламж хүс. Хэрвээ чи өөрөө өөртөө туслахаар үнэн сэтгэлээсээ хатуу шийдсэн үедээ бусдаас тусламж хүсэхэд тэд чамд өмнөхөөсөө илүү туслахад бэлэн байдаг. Учир нь чамд итгэж байна. Энд туслаад ч нэмэргүй нөхөр, өгөхөөрөө л болсон. Даанч юм болгохгүй үрчих юм даа гэсэн үнэлэлтийг өгөөмөр сэтгэлтнээс авах нь дэндүү тусгүй. Харин би ийм юм хийж байна, таны тусалж өгсөн мөнгөөр би ийм юм хийлээ. Одоо ингэх гэсэн чинь тийм юм дутаад байна, дэмжээч гэвэл хэдийгээр гар бариад бугуй барих , амташсан хэрээ 13 дахих гэдгийн үлгэр мөн боловч үнэхээр амжилт харагдаж байвал хэн ч танд туслахад бэлэн байдаг юм. Хүнээс тусламж гуйх урлагт суралц. Гэхдээ битгий худлаа хэлээрэй. Таны нүдэнд гялалзах үнэхээр юм бүтээх , амжилт олох найдварын оч бол ямарч үгийг орлодог юм шүү. Олонх хүн итгэж туслах нь ховор боловч сайн санаатан бас байдаг л юм. Хамгийн гол нь олдсон тусламж, боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Та олсон ашгийнхаа тодорхой хэсгийг цааш хурааж, үлдсэнийг нь зарж үрж бай. Харин хүмүүс эсрэгээр нь эхлээд зарж үрчихээд дараа нь мөнгө үлдвэл хураах гэж оролддог. Баяжна гэдэг тодорхой нэг төсөл, төлөвлөгөө зохиож түүнийгээ мөрдөж баримтална гэсэнтэй утга нэг.

Familyandpeople.mn

2023он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *