Монгол гэр бүлийг хөгжүүлэх талаар төрийн бодлогыг боловсронгуй болгохыг дэмжиж ажилласан хорин жилийн туршлагад тулгуурлаж, гэр бүлийн боловсрол бүх нийтэд олгох эрхэм зорилгыг урьтал болгож “Монгол гэр бүлийн ширээний ном” ыг олон эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл болгон олон нийтэд зориулав.
Нийгмийн сайн сайхны төлөө
Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн
“Биеэ засаад гэрээ засдаг,гэрээ засаад төрөө засдаг” агуу сургаалыг шүтэж ирсэн ард түмний үр сад бид билээ. Монгол гал голомт үүрд бадарч байх үндэс монгол дархлаа, бахархалтай монгол хүнийг төлөвшүүлэх үйл хэргийг төр, түмний үйлсийн эрхэм зорилго болгон ажиллах түүхэн цаг үетэй золгоод байна. Монгол гэр бүлийг хөгжүүлэх талаар төрийн бодлогыг боловсронгүй болгохыг дэмжиж ажилласан хорин жилийн туршлага , хичээл зүтгэлдээ тулгуурлаж , гэр бүлийг хүний хөгжлийн болон улс орны нийгмийн бодлогын гол орчин гэж үзэх болсон олон улсын хөгжлийн хандлага онол аргазүйг хүлээн явч , гэр бүлийн боловсрол бүх нийтэд олгох эрхэм зорилгыг урьтал болгож “Монгол гэр бүлийн ширээний ном” ыг Нийгмийн сайн сайхны төлөө Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн” ний гишүүд , дэмжигчид, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл болгон өргөн барьж байна.