Хүүхэд долоон наснаасаа эхлэн гэр бүлийн орчинд ямар нэгэн хөдөлмөр эрхлэхийг хүсдэг. Хүүхэд чинь гурил элдье гэвэл зааж өгөх хэрэгтэй. Дуу сурья гэвэл дуулахыг заах хэрэгтэй. Аялахыг хүсвэл хамтдаа аялах л хэрэгтэй. Хүүхдэдээ урмын үг хэлж өсгөхийг чухалчлаарай. Тэдний яагаад ? гэх асуултын хариу бүрийг заавал хэлж өгч байхыг эрхэмлэнэ үү. Энэ хорвоод гэр бүлээс илүү чухал зүйл үгүй гэдгийг ойлгуулж үлгэр дуурайл үзүүлж өсгөн хүмүүжүүлж чадвал, таны хүүхэд хүнлэг энэрэнгүй гэр бүлсэг нэгэн болж, өсөж бойжно. Ямар ч үед өөрийгөө хянаж чаддаг, өөрийн гэсэн үзэл бодолтой, сэтгэлийн хаттай хүмүүжүүлэх анхны алхам бол сууж сургах, байг болийг ойлгуулах эрдэм юм. Маш их хөдөлгөөнтэй хүүхдийг спорт, урлагаархичээллүүлэх замаар өөрийгөө хянах, бусдыг сонсох, хамтдаа хөгжих чадварт сургадаг. Цаг хором бүрийг хүүхдэдээ зориулж чадсан гэр бүлийн халуун дотно орчинд хүүхэд тань ирээдүйдээ итгэлтэй нэгэн болно. “Хүмүүжлийн тухай 60 хором”номноос. Цэвэлсодномын Отгончимэг
Familyandpeolpe.mn