Family and People.mn
Амьдралд ухаан дутвал зовлон ирэх аюултай. Ухааныг бид ухаант ардаасаа, мэргэдийн үг сургаал, зохиолын номноос суралцах боломжтой.
Өндөр боловсролтой л бол ухаантай хүн гэсэн үг огт биш. Мэдлэг, амьдрах ухаан хоёр тэс өөр зүйл . Мэдлэг боловсрол бол ажил хийхэд хэрэг болно, амьдрах ухаан бол алдахгүй амьдрахад туслана. Хичнээн өндөр боловсрол эзэмшсэн байлаа ч амьдрах ухаанд суралцаагүй бол толгой дүүрэн онолтой , том линзтэй шилтэй, сэтгэлийн шаналалтай, халаас хоосон нэгэн явах байх. Сурсан эрдэм боловсролыг мөнгө болгоход амьдрах ухаан л туслана. Хүмүүстэй эв найртай ажиллаж амьдрах , мэдлэгээ хэрхэн бүтээгдэхүүнд хувиргаж улмаар мөнгө болгох , бусдын хайр хүндэтгэлийг татаж , өвчин зовлонгүй ,гоо сайхан , сэтгэл шаналалгүй амьдрах зэрэгт амьдрах ухаан л туслана. /МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ/